
Эмэгтэйчүүдийн жад шидэлтийн финалд есөн улсын 12 тамирчин өрсөлдсөн. Тамирчид нийт зургаан удаа жад шидсэн юм. Ингээд хамгийн хол зайд буюу 66.18 м шидэж, Хорватын тамирчин Сара Колак нэгдүгээр байр эзэлж алтан медалийн эзэн боллоо.
Хоёрдугаар байрт Өмнөд Африкийн тамирчин Саннит Вилеон 64.92 метрийн зайд шидсэнээр мөнгөн медалийг хүртэж байна. Гуравдугаар байрт Чех улсын тамирчин Барбора Спотакова 64.80 метр шидэж, хүрэл медалийн эзэн болов.

Эмэгтэйчүүдийн жад шидэлтийн аварга тодорлоо | ||
Үзсэн: 1831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.