Шууд Chart

Германчууд каяак завины 1000 м-ийн төрөлд аваргаллаа

2016-08-19 11:23:56

"Рио-2016" зуны олимпийн наадмын каяак завины 1000 м-ийн уралдааны эрэгтэйчүүдийн хосолсон төрөлд Германы тамирчин Макс Рендшмитд, Маркус Гросс нар 3:10.781 гэсэн амжилт үзүүлж, аваргын алтан медалийн эзэд болов.

Энэ төрөлд мөнгөн медалийг Сербийн Марко Томичевич, Миленко Зорик нар, хүрэл медалийг Австралийн Кен Валлац, Лачлан Таме нар тус тус хүртлээ.

Дашрамд дурдахад, энэ төрлөөр Италийн тамирчид 1996 онд шинэчлэн тогтоосон 3:09:190 гэсэн үзүүлэлтээрээ олимпийн дээд амжилтыг эзэмшдэг байна.


Германчууд каяак завины 1000 м-ийн төрөлд аваргаллаа   
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй