
Эмэгтэйчүүдийн 10 метрийн усанд үсрэлтийн урьдчилсан гараа яг одоо болж байна. Нийт 19 орны 28 тамирчин хагас шигшээгийн төлөө урьдчилсан гарааны үсрэлтүүдээ хийж байна. Тив, дэлхийн шилдгүүд оролцож байгаа энэ тэмцээний туршид тамирчин бүр зургаан удаагийн үсрэлтийг хөдөлгөөнгүй хатуу тавцангаас хийнэ. Тамирчдын нийлбэр онооны дүнгээр хагас шигшээд өрсөлдөх шилдэг 12 тамирчин тодрох юм.
Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 10 метрийн усанд үсрэлтийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдөөр БНХАУ-ын тамирчид нэрлэгдэж байна. Энэхүү тэмцээнийг "Монголын мэдээ" суваг шууд дамжуулан үзүүлж байна.
Эмэгтэйчүүдийн 10 метрийн усанд үсрэлтийн урьдчилсан гараа явагдаж байна | ||
Үзсэн: 647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.