
Риогийн олимпийн эмэгтэйчүүдийн каяак завины 500 м-ийн уралдааны ганцаарчилсан төрөлд Унгарын тамирчин Данута Козак зургаадугаар замаар уралдан, 1:52.494 гэсэн хурдны амжилт үзүүлж, олимпийн аварга боллоо.
Энэ төрөлд Данийн тамирчин Эмма Жогенсэн мөнгөн медаль, Шинэ Зеландын тамирчин Лиза Карингтон хүрэл медалийг тус тус хүртлээ.
Унгарын тамирчин бүсгүй өдгөө 29 настай бөгөөд 2012 онд болсон Лондоны олимпоос гурван төрөлд алтан медаль хүртсэн, 2015 оны Европын аварга юм байна.
Каяак завины уралдааны төрөлд Унгарын тамирчид дэлхийн шилдэгт зүй ёсоор багтдаг. Унгарын тамирчин Наташа Доучев Жаник 2001 оны Афины олимпийн үеэр 1:47.741 гэсэн үзүүлэлтээр олимпийн дээд амжилтыг тогтоож, энэ рекорд өдгөөг хүртэл эвдэгдээгүй байгаа юм.
Унгарын үзэсгэлэнт тамирчин бүсгүй олимпийн аварга боллоо | ||
Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.