Шууд Chart

РИО 2016: Шариф Шарифов олимпийн хошой медальтан боллоо

2016-08-21 05:12:16

Зуны олимпийн 31 дүгээр наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх эхний барилдаан болж өнгөрлөө. Хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх Шариф Шарифов, Венесуэлийн бөх Сэбаллос нар барилдсан. Барилдааны төгсгөлд Шариф Шарифов онооны илүүгээр ялж хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Азербайжаны Шариф Шарифов 28 насандаа олимпийн хошой медальтан болж байна. Тэрбээр өмнөх олимпоос жиндээ алтан медаль хүртэж байснаас гадна дэлхийн аваргаас мөн алт, хүрэл медальт тамирчин юм.


РИО 2016: Шариф Шарифов олимпийн хошой медальтан боллоо  
Үзсэн: 2140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй