Шууд Chart

РИО 2016: АНУ-ын эмэгтэй сагсчид  олимпийн наадамд 6 дараалан түрүүллээ

2016-08-21 05:19:15

“Рио 2016” зуны олимпийн наадмын сагсан бөмбөгийн эмэгтэй багийн алтан медалийн төлөөх тоглолт болж өнгөрлөө. Энэ удаагийн тоглолт АНУ болон Испанийн шигшээ багуудын хооронд явагдаж, 101:72-ын харьцаатайгаар АНУ-ын  шигшээ баг өрсөлдөгч багаа  29 онооны зөрүүгээр  ялснаар алтан медаль хүртэж “Рио 2016” олимпийн наадмын аварга боллоо. Ингэснээр тэд сүүлийн зургаан олимпдоо дараалан түрүүлж байна.

Torrens, Alba, Delle Donne, Elena - Spain (ESP - BK - Female), United States (USA - BK - Female) - Basketball - Spain, United States - Women - Women's Gold Medal Game - Carioca Arena 1

Харин Испанийн шигшээ баг өрсөлдөгчдөдөө ялагдсанаар олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Тэдний хувьд олимпийн наадмаас анх удаагаа мөнгөн медаль хүртэж байгаа юм.

Whalen, Lindsay, Palau, Laia - United States (USA - BK - Female), Spain (ESP - BK - Female) - Basketball - United States, Spain - Women - Women's Gold Medal Game - Carioca Arena 1

Дашрамд дуулгахад, энэ хоёр баг хамгийн сүүлд 2014 оны ДАШТ-д аваргын алтан медалийн төлөө өрсөлдөж, АНУ-ын шигшээ баг ялж байсан юм. Олимпийн наадамд тэд нийтдээ есөн удаа оролцож байсан байна.


РИО 2016: АНУ-ын эмэгтэй сагсчид  олимпийн наадамд 6 дараалан түрүүллээ  
Үзсэн: 2337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй