Шууд Chart

РИО 2016: Дэлхийн хошой аварга А.Садулаев 20 насандаа олимпийн аварга боллоо

2016-08-21 05:45:55

Зуны олимпийн 31 дүгээр наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ийн алтан медалийн төлөөх барилдаан болж өнгөрлөө. 86 кг-ийн аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Абдулрашид Садулаев, Туркийн бөх Яасир Селим нар барилдсан бөгөөд Абдулрашид Садулаев 5:0-ийн харьцаагаар ялж олимпийн аварга боллоо. Ингэснээр дэлхийн хошой аварга Абдулрашид Садулаев 20 насандаа олимпийн аварга болж байна.

Нэмж мэдээлэхэд, зуны олимпийн 31 дүгээр наадамд дэлхийн 68 орны шилдэг 353 бөх чөлөөт бөхийн 21 төрөлд аваргын алт, мөнгө, хүрэл медальтнуудаа тодруулж байгаа бөгөөд өнөөдөр ийнхүү 86 кг-ийн аварга тодорлоо.


РИО 2016: Дэлхийн хошой аварга А.Садулаев 20 насандаа олимпийн аварга боллоо  
Үзсэн: 2196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй