Шууд Chart

РИО 2016: Өнөөдөр үзүүлэх тэмцээний хуваарь

2016-08-21 10:16:04

Өнөөдөр Бразилийн Рио-Де-Жанейро  хотод 16 хоногийн турш үргэлжилж байгаа зуны олимпийн 31 дүгээр их наадмын сүүлчийн өдөр. Энэ өдөр ОУХМ Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, ОУХМ Ц.Бямбажав нар  хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд, чөлөөт бөхийн төрөлд ОУХМ Г.Мандахнаран 65 кг-д, ОУХМ Д.Хүдэрбулга 97 кг-д тус тус өрсөлдөнө.

Олимпийн наадмын чөлөөт бөхийн 65, 97 кг жингийн эхний тойргийн барилдаануудыг МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн сувгаар 20.50 цагт /Улаанбаатарын цагаар/, шигшээ барилдаануудыг мөн сувгаар шөнийн 00.45 цагт /Улаанбаатарын цагаар/ хүлээн авч үзээрэй.

Үзэгч та бүхэнд өнөөдөр шууд дамжуулж болон давтан хүргэх тэмцээнүүдийн хуваарийг танилцуулж байна. Жич: Зарим тэмцээний үргэлжлэх цагаас хамааран хөтөлбөр өөрчлөгдөж болохыг анхааруулж байна.


Монголын үндэсний телевизээр шууд дамжуулах тоглолтын хуваарь:

2016.08.21

10.20 цагт: Уран сайхны гимнастик
12.25 цагт: Хөнгөн Атлетик
14.05 цагт:"Рио-2016" Олимпоос онцлов
14.40 цагт: Чөлөөт бөх эрэгтэй 86, 125 кг /финал/    давталт
18.40 цагт: Сайн байна уу Рио? /шууд/
20.50 цагт: Чөлөөт бөх эрэгтэй /65, 97 кг/
23.20 цагт: Хөнгөн атлетик

2016.08.22

00.00 цагт:  Хөнгөн атлетик    шууд
00.45 цагт: Чөлөөт бөх /эмэгтэй 65 кг, эрэгтэй 97 кг/ финал    шууд
03.35 цагт: Сагсан бөмбөг /шигшээ тоглолт/    шууд
06.30 цагт: Гимнастик /финал/    шууд
07.40 цагт: “Олимпийн хаалт /шууд/

МҮОНРТ-ийн Үндсэн суваг:

Univision – 1,  Sky media – 2,  DDISH-1,  Super Vision -1,  Сансар HD -1, MNBC-1, Сансар аналог – 13 дугаар сувгаар тус тус тааруулан үзээрэй.


Монголын мэдээ сувгаар шууд дамжуулах тоглолтын хуваарь:

2016.08.21

11.10 цагт:  Усанд үсрэлт /10 метр финал/
13.50 цагт:  Волейбол /эмэгтэй хүрэл медалийн төлөө тоглолт
15.50 цагт:  Хөл бөмбөг /Алтан медалийн төлөө тоглолт/
20.50 цагт:  Гандбол /хүрэл медалийн тоглолт/  
23.20 цагт:  Сагсан бөмбөг /эрэгтэй, хүрэлийн төлөө тоглолт/ шууд

2016.08.22

02.00 цагт: Бокс /эмэгтэй 75 кг, эрэгтэй 52, 64, +91 кг финал/ шууд
04.00 цагт: Бадминтон /алтын төлөө тоглолт/ давталт  
06.00 цагт: Волейбол /алтын төлөө тоглолт/ давталт 
07.30 цагт: Хаалтын ажиллагаа /шууд/ 

Монголын мэдээ сувгийг:

Univision – 13,  Sky media – 11,  DDISH-7,  Super Vision -11,  Сансар HD -3,  MNBC-50, Сансар аналог – 22 дугаар сувгаар тус тус тааруулан үзэх боломжтой.


MNB Спорт сувгаар шууд дамжуулах тоглолтын хуваарь:

2016.08.21

10.00 цагт:  Волейбол /эм/ Финал
13.00 цагт:  Сагсан бөмбөг /эм/ Финал
15.10 цагт:  Хөл бөмбөг/эр/ Финал
17.35 цагт:  Волейбол /эм/ Финал
21.20 цагт:  Волейбол /эр/ Хүрэл медалийн тоглолт
23.30 цагт:  Сагсан бөмбөг /эр/ Хүрэл медалийн тоглолт

2016.08.22

00.10 цагт: Волейбол /эр/ Шигшээ тоглолт
03.35 цагт: Сагсан бөмбөг /эр/ Шигшээ тоглолт
06.30 цагт: Рио 2016 – Онцлох мэдээлэл
07.30 цагт: Рио 2016 – Хаалтын үйл ажиллагаа 

MNB Спорт сувгийг:

Univision – 60,  Sky media – 14,  DDISH-60,   Сансар HD -4, MNBC-94, Сансар аналог – 2 дугаар сувгаар тус тус тааруулан үзээрэй.


РИО 2016: Өнөөдөр үзүүлэх тэмцээний хуваарь  
Үзсэн: 1763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй