Шууд Chart

Себастиан Брендэл олимпийн хос алтан медалийн эзэн боллоо

2016-08-21 11:36:41

Риогийн олимпийн эрэгтэйчүүдийн каноэ завины 1000м-ийн уралдааны хос төрөлд Германы баг тамирчид тэргүүлж, олимпийн алтан медалийн эзэд боллоо.

ХБНГУ-ын тамирчид болох Себастиан Брендэл, Жан Вандрей нар уралдааны  дөрөвдүгээр замаар уралдаж, 3:43.912 гэсэн амжилтаар ийнхүү олимпийн аварга болцгоолоо.

Энэ төрөлд Бразилийн Эрлон де Соуза Силва, Исакиас Куэроз Дос Сантос нар мөнгөн медаль, Украины Дмитро Ианчук, Тарас Мишчук нар хүрэл медаль хүртлээ.

Олимпийн медалийн эзэд...

Германы тамирчин Себастиан Брендэл ийнхүү Риогийн олимпоос хоёр дах алтан медалиа хүртлээ. Тэрээр өмнөх өдрүүдэд каноэ завины 1000м-ийн ганцаарчилсан уралдаанд түрүүлж, алтан медаль аваад байсан юм.

Каноэ завины төрөлд Германы тамирчид  дэлхийд хүчтэй өрсөлдөгчөөр зүй ёсоор бичигддэг. 1996 оны Атлантагийн олимпийн үеэр Германы тамирчин Андреас Диттмер, Гуннар Кирчбач нарын тогтоосон олимпийн дээд амжилтыг өдгөөг хүртэл хэн ч шинэчлэн тогтоож чадаагүй байгаа билээ.

Энэ төрөлд мөнгөн медаль хүртсэн Бразилийн тамирчид

Риогийн олимпийн хос алтан медалийн эзэн Себастиан Брендэл


Себастиан Брендэл олимпийн хос алтан медалийн эзэн боллоо  
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй