Шууд Chart

5000 метрийн уралдаанд Их Британийн тамирчин Мо Фара түрүүллээ

2016-08-21 11:32:02

Олимпийн наадмын сүүлийн өдрүүдэд хөнгөн атлетикийн төрлүүд медалийн эздээ тодруулсаар байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 5000 метрийн уралдааны ялагч тодров. Их Британийн тамирчин Мо Фара түрүүлж, "Рио-2016" олимпийн наадмаас хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр өмнө нь эрэгтэйчүүдийн 10 мянган метрийн төрөлд түрүүлж, алтан медаль аваад байсан юм.

"Лондон-2012" оны олимпоос эрэгтэй 5000, 10000 метрийн төрөлд ч гэсэн алтан медаль авч байсан шилдэг тамирчин. Энэ жилийн олимпоос мөн хос алтан медаль хүртэж шилдэг гэдгээ батлан харуулж чадлаа.

Уралдааны хоёрдугаар байрт АНУ-ын тамирчин Пол Кипкэмо Челимо орж, мөнгөн медалийг хүртсэн. Харин гуравдугаар байрт Этиопийн тамирчин Хагос Гебрхивет орж, хүрэл медалийн эзэн болсон юм.







5000 метрийн уралдаанд Их Британийн тамирчин Мо Фара түрүүллээ   
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй