
Эмэгтэйчүүдийн 800 метрийн шигшээ уралдаан болж өндөрлөлөө. Өмнөд Африкийн тамирчин Кастер Семеня 1.55.28 цагийн үзүүлэлтээр барианд орж, алтан медалийн эзэн болсон юм. Тэрбээр 2012 оны олимпийн мөнгөн медалиа энэ жил алтан медаль болгосноор амжилтаа ахиулж чадлаа.
Мөнгөн медалийг Бурунди улсын тамирчин Францин Ниёнсаба 1.56.49 цагийн үзүүлэлтээр хүртлээ. Гуравдугаар байрт Кенийн тамирчин Маргарет Вамбу 1.56.89 цагаар барианд орж, хүрэл медальтан болсон юм.


Эмэгтэйчүүдийн 800 метрийн уралдааны медальтнууд тодорлоо | ||
Үзсэн: 1133 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.