Шууд Chart

БНХАУ-ын волейболын эмэгтэй баг олимпийн алтан медалийн эзэн болов

2016-08-21 12:23:25

Хагас шигшээ тоглолтод Сербийн баг АНУ-ын багийг 3:2-оор хожиж, финалд шалгарч үлдсэн бол БНХАУ-ын баг Нидерландын баг тамирчдыг 3:1-ээр хожиж, мөн финалд үлдээд байсан. Финалын тоглолт БНХАУ, Сербийн баг аваргын төлөө өрсөлдсөн юм.

Тоглолт нийтдээ дөрвөн үе үргэлжилж, БНХАУ-ын баг тамирчид өрсөлдөгчөө 3:1-ээр хожиж, олимпийн аварга боллоо. БНХАУ ийнхүү гурав дахь удаагаа олимпийн аварга болж байна. Тэд өмнө нь 1984, 2004 оны олимпоос алтан медаль хүртэж байсан билээ. 

Европын аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай Сербийн баг "Рио-2016" олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Тус улсын эмэгтэй багийн хувьд энэ нь олимпийн наадмаас анх удаа медаль хүртэж буй тохиолдол юм.  

Хүрэл медалийг АНУ-ын баг тамирчид хүртлээ. 






БНХАУ-ын волейболын эмэгтэй баг олимпийн алтан медалийн эзэн болов   
Үзсэн: 4833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.117.xxx] 2018-03-06 11:38
bagiin ahlagchii ner ni hen ym bol

Бидэнтэй нэгдээрэй