
Хөл бөмбөгийн финалын тоглолтод Герман, Бразилийн шигшээ багууд өрсөлдлөө. Тоглолтын тооны харьцаа 1:1 болж тэнцсэн ч Бразилийн баг торгуулийн цохилтын оноогоор /5:4/ хожиж, олимпийн алтан медалийн эзэд болсон юм. Дэлхийн дөрвөн удаагийн аварга, 1976 оны олимпийн аварга Германы шигшээ баг энэ удаад мөнгөн медаль хүртэв. Харин олимпийн хүрэл медалийг Нигери улсын баг хүртлээ.
Бразилийн шигшээ баг 13 удаа олимпийн наадамд оролцож байснаас гурван удаа финалд шалгарч, хоёр удаа хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин тэд эх орондоо зохион байгуулагдаж байгаа "Рио-2016" олимпийн наадмаас анх удаа алтан медаль хүртэж байна.
"Маракана" цэнгэлдэх хүрээлэнд болсон финалын тоглолтыг олон мянган үзэгчийн сэтгэлийг догдлуулсан гайхалтай үйл явдлын нэгээр нэрлэж болохоор байлаа.


Түүхэндээ анх удаа Бразилийн хөл бөмбөгийн баг олимпийн алтан медалийн эзэн болов | ||
Үзсэн: 1377 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.