Шууд Chart

МУГТ Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргилд авирахаар шийджээ

2016-09-07 11:22:01

МУГТ, уулчин Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил 4.897 м өндөр Винсон Массифт авирахаар шийджээ. Уг авиралтыг хийхэд 42 мянган ам.доллар шаардлагатай аж. Тиймээс ард түмнээсээ тусламж гуйж байгаа юм байна. Энэ талаар тэрбээр:

“Тамирчин хүний хүсэл мөрөөдөл тив дэлхий, Олимп байдагтай нэгэн адил Уулчин хүний хүсэл мөрөөдөл, зорилгын нэг бол Дэлхийн 7 тив /7 summit/-ийн ноён оргил байдаг.
Миний бие одоогийн байдлаар:

- 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5 642 м/
- 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8 848 м/
- 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5 895 м/
- 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6 194 м/
-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6 962 м/
- 2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/ гэсэн

6 тивийн ноён оргилд хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна. Одоо Монголчууд бидэнд ганцхан том харайх үлдсэн. Дээрх авиралтууд нь ивээн тэтгэдэг, хамтран ажилладаг, тусалж дэмждэг хувь хүн, байгууллагуудын тусламж, дэмжлэг болон миний 25 жилийн хөдөлмөрийн үр дүнгээр санхүүжигдэж,амжилттай явагдаж ирсэн.

Тиймээс уулын спортыг ойлгон дэмжиж ирсэн тэдгээр бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэн мэхийн хүндэтгэе ээ...

Дэлхийн 7 тивийн ноён оргилд хөл тавьж, уулчин болсны хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлж, Дэлхийн уулын түүхэнд “Монгол” гэсэн нэрийг энэ амжилтаар анх удаа бичүүлэхэд Антарктид тивийн ноён оргил 4897 м өндөр Винсон Массиф /Vinson Massif/ үлдээд байна.

Иймд нүүр номоор надтай холбоотой байж, үзэгчгүй спорт хэмээх уулын спортын минь үзэгч дэмжигч байж ирсэн та бүхнээсээ дээрх авиралтад шаардагдах зардлыг минь хуваалцаач хэмээн хүсч байна. Авиралтад нийт 42.000 ам.доллар шаардагдах бөгөөд найз нэг бүр маань 5 ам.доллар буюу 10.000 төгрөг хандивлахад нийт зардлын маань 50 хувь нь бүрдэх юм.

Авиралтын эхлэх хугацаа 12 дугаар сарын 15-аас бөгөөд олон улсын авиралтын журмын дагуу авиралт эхлэхээс 90 хоногийн өмнө мэдүүлгээ өгч, төлбөрийн 50 хувийн баталгаажилтаа хийж эрхээ авсан байх ёстой. Бидэнд хагас сарын хугацаа үлдээд байна аа.

Та бүхний оруулсан хувь нэмэр энэ амжилтын түүх болон номонд үлдэж,эх орны маань нэр дэлхийн уулын спортод тодоор бичигдэхэд үнэтэй хувь нэмэр болох юм.

Бүх хүн өгсөн хандивынхаа доор Нэр, Утасны дугаараа заавал бичих юм шүү !!!

ЗА ИНГЭЭД ЭНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭХ ҮҮ НАЙЗУУД АА
ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА

ХАНДИВЫН ДАНС:
ХААН Банк Худалдаа Хөгжлийн Банк
Төгрөг: 509 063 3576 Төгрөг: 495 058 495
Доллар: 495 058 554


Дэлхийн зулай Эверестийн оргилд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа

Email: gangaamaa8848@gmail.com
gangaamaa128@yahoo.com
Page Facebook: Gangaamaa Badamgarav
Mobile:976-9900 4444” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсанд бичжээ.

 


МУГТ Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргилд авирахаар шийджээ  
Үзсэн: 1447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй