Шууд Chart

Олимп зохион байгуулах нь мөрөөдөл биш хар дарсан зүүд болжээ

2016-10-12 15:01:10

Дэлхийн улс орнууд хүн төрөлхтний спортын их баяр наадам Олимпийг зохион байгуулахаас эхнээсээ татгалзаж эхэлсэн нь түүнд шаардагдах өртөг мөнгөтэй нь холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Хамгийн сүүлд л гэхэд Италийн Ром хот 2024 оны Зуны олимпийг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа өчигдөр мэдэгдлээ.

Үүнээс өмнө Германы Хамбург хот мөн энэ олимпоос нэрээ татсан бол Шведийн Стокгольм, Польшийн Краков хотууд ч 2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохгүйгээ мэдэгдсэн юм. Энэ нь өртөг зардлаас шалтгаалж олимп зохион байгуулах нь мөрөөдөл биш, хар дарсан зүүд болж байгааг харуулж байна гэж зарим шинжээч үзэж байна.

Учир нь тухайн зохион байгуулагч орон нь тамирчид, жуулчдыг хүлээн авах байр сууц, үзвэр үйлчилгээ, тоглолтууд зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнгүүдээс эхлээд бүгдийг шинээр барьж байгуулах ажлыг хариуцдаг. Зөвхөн аюулгүй байдлыг хангах зардалд хэдэн тэрбум доллар зарцуулагддаг аж.

Гэтэл энэ бүх төлбөр тооцоо татвар төлөгчдийн нуруун дээр ирдэг, хожим гарах ашиг тийм ч их биш гэх мэт шалтгаанууд улс орнуудыг олимп зохион байгуулах үүрэгт ажлаас зайлсхийхэд хүргэж байна. Олимп зохион байгуулснаар маш их алдагдал хүлээсэн тод жишээ бол Канадын Монреал юм. Тус улс 1976 оны зуны олимпыг зохион байгуулснаар маш их хэмжээний өрөнд унаж, 2006 он гэхэд 1.5 тэрбум долларын өртэй хэвээр байсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олимп зохион байгуулах нь мөрөөдөл биш хар дарсан зүүд болжээ  
Үзсэн: 2122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.169.49.xxx] 2016-10-30 09:44
Грек л гэхэд маш их өртөй үлдсэн. Баян монгол тоохгүй юм байх даа?
Зочин [103.212.118.xxx] 2016-10-12 18:06
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй