Шууд Chart

Өнгөрсөн улирлын аварга “Питтсбург Пингвинс” Дорнод бүсийг тэргүүлж байна

2016-10-18 15:53:36

Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг (ҮХЛ)-ийн хүрээнд өнөөдөр 4 тоглолт боллоо. Энэ хүрээнд өнгөрсөн улирлын аварга АНУ-ын “Питтсбург Пингвинс” баг “Колорадо Эвеланш”-ийг өөрийн талбайдаа хүлээн авлаа. Стэнли цомын 4 удаагийн эзэн “Пингвинс” энэ өдрийн тоглолтыг тун эрч хүчтэй эхлүүлсэн. Тэднээс эхний гоолыг Фил Кессел 8 дахь минутад оруулсан бол үүнээс нэгхэн минутын дараа Мэттю Каллен тооны харьцааг 2:0 болгон өөрчилсөн. Харин Колорадочууд 1-р үеийн төгсгөлийг сайн хийж, тооны харьцааг тэнцүүлсэн. Энэ удаад багийн довтлогч Жером Игинла, Канад хамгаалагч Патрик Уиркош нар гоолыг оруулсан. Улмаар тоглолтын шийдвэрлэх 3-р үед Канад хамгаалагч Тревор Дэйли энэ улирлын эхний шайбаа оруулж “Пингвинс”-д тэргүүллийг авчирсан. Гэсэн ч зочин баг “Колорадо Эвеланш”-ийн залуус тооны харьцааг тэнцүүлж чадсан юм.

Тэднээс Швед довтлогч Габриэл Ландескуг гоолыг оруулсанаар, үндсэн цаг 3:3-ын харьцаатай өндөрлөж, тоглолтын ялагч нэмэлт цагт шийдэгдэхээр болсон. Нэмэлт үеийн эхний минутад энэ өдөр шилдэг тоглолтоо үзүүлж байсан Габриэл Ландескуг, Эрик Жонсоны дамжуулалтыг тун мэдрэмжтэй төгсгөж дахин нэг шайбыг оруулсанаар багтаа ялалтыг авчирлаа. Колорадогийн залуус ийнхүү улирлын эхний 2 тоглолтодоо дараалан хожиж 4 оноотой болсоноор өрнөд бүсийн 3-р байрт дэвшсэн юм. Харин цомыг хамгаалагч, “Питтсбург Пингвинс” 3 тоглолтоос 5 оноо авсан амжилтаар Дорнод бүсийн 16 багийг тэргүүлж байна.

О.Сонинбаяр

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнгөрсөн улирлын аварга “Питтсбург Пингвинс” Дорнод бүсийг тэргүүлж байна  
Үзсэн: 1181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй