
Онцгой байдлын албаны албан хаагчдын хүүхдүүдийн дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, тэдний чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлж хөдөлгөөний эвсэлтэй болгох, ирээдүйн шилдэг тамирчин бэлтгэх зорилгоор ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир спортын хорооноос “Волейвол”-ын үнэ төлбөргүй дугуйланг хичээллүүлэх болжээ.
Хичээлийг тус спорт хорооны тамирчин, волейболын спортын мастер, Лигийн шилдэг тоглогч Э.Батхүү удирдан явуулах юм байна.
Сургалтад 10-15 насны хүүхдүүд хамрагдах аж. Сургалтыг “Аврагч” спортын хорооны зааланд пүрэв гарагт 09:00-11:00, баасан гарагт 13:30-15:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна.
Волейволын дугуйланд үнэ төлбөргүй сургана | ||
Үзсэн: 1617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.