
Монголын Залуучуудын Холбоо 2015 оноос Азийн болон бусад орнуудад залуучуудын зөвлөл байгуулж, тус улс оронд ажиллаж, амьдарч буй Монгол залуусын дуу хоолойг нэгтгэх, нийгмийн идэвх оролцоог сайжруулах зорилго тавин ажилласан. Энэ хүрээнд Канадын Торонто хот, БНХАУ, Япон, Солонгосын Инчеон, Бельги, Швейцарь, Герман, Тайвань зэрэг оронд залуучуудын зөвлөл байгуулжээ. Эдгээр зөвлөл тухайн улс оронд ажиллаж, амьдарч буй залуусыг нэгтгэх, идэвхжүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулж залуусын дуу хоолой болсоор байна.
Тэр дундаа МЗХ-ны БНСУ дахь салбар зөвлөлийнхөн Солонгост ажиллаж, амьдарч буй залуусынхаа дунд судалгаа явуулах, спорт урлагийн тэмцээн уралдаан, нээлттэй өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлуудыг сар бүр зохион байгуулсаар байна. Тэгвэл энэ удаад залуучуудын дунд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ээлжит спортын арга хэмжээ болох “Волейболын аварга шалгаруулах тэмцээн"-ийг энэ сарын 30-нд зохион байгуулах гэж байна.
Тэмцээний бүртгэл 10 дугаар сарын 21 хүртэл үргэлжилсэн бөгөөд техникийн зөвлөгөөн 10 дугаар сарын 29-нд болох юм байна.
Солонгос дахь Монголчууд волейболын аваргаа шалгаруулна | ||
Үзсэн: 1118 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.