
Арабын нэгдсэн Эмират улсад жүдо бөхийн “Абу Даби”-гийн Их дуулга тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд 33 орны 184 тамирчин өрсөлдөж буй юм. Монгол Улсаас эмэгтэйчүүдийн 48 кг жинд МУГТ М.Уранцэцэг зодоглосон. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараагийн барилдаанаа Сербийн бөх М.Николичтэй хийжээ.
МУГТ М.Уранцэцэг М.Николичид юүко үнэлгээгээр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Францын бөхийг цэвэр ялж, медалийн тавцанд зогсох болзол хангасан байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг жинд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглосон Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг түрүүлжээ. Тэрбээр Сербийн бөх М.Николичийг цэвэр ялсан байна.
“Абу Даби”-гийн Их дуулгаас Г.Отгонцэцэг алт, М.Уранцэцэг хүрэл медаль хүртжээ | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.