Шууд Chart

Хотынхон боулингийн аваргаа шалгаруулав

2016-11-01 11:53:35

Нийслэл хот байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд Монголын боулинг сонирхогчдын холбоо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Big Bowling” төвтэй хамтарч, “City Cup-2016” боулингийн багийн АШТ-ийг найм дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд нийт 20 багийн 100 гаруй тамирчин оролцож, урьдчилсан шатанд таван тоглолт хийсэн юм. Урьдчилсан шатанд хамгийн өндөр оноо авсан найман баг хасагдах журмаар өрсөлдлөө. Хасагдах шатанд "ТЭЦ-III"-ын баг 805 оноогоор шалгарсан ч хагас шигшээд Багануур дүүргийн залууст дийлдсэн ч хүрэл медалийн төлөө Петровисийг буулгаж авчээ. Харин аваргын төлөө урьдчилсан шатанд хоёроор шалгарсан Мобикомын баг Багануурыг 819:791-ээр илүүрхэж, аваргаллаа. Тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн Багануурынхан хасагдах шатны эхний тойрогт Ди Жей Эйчийг 777:775 буюу ердөө хоёр оноогоор илүүрхсэн аж.

Тэмцээний шилдэг тоглогчоор Мобиком багийн гишүүн Б.Төрмандах 231 оноо авсан амжилтаар тодорлоо.
•Г.Алтангэрэл ахлагчтай Мобиком
•Г.Төмөрбаатар ахлагчтай Багануур
•С.Хандаа ахлагчтай ТЭЦ III

Сонирхуулахад, боулингийн хотын аварга шалгаруулах тэмцээнийг 2009 онд анх зохион байгуулахад ТЭЦ III баг аваргалж байв. Харин энэ жил түрүүлсэн Мобикомын залуус 2013 онд тэргүүлсэн удаатай.

Энэ удаагийн тэмцээний шагналын сан 10 сая төгрөг байсан бөгөөд шилдэг найман баг ирэх оны нэгдүгээр сард зохион байгуулах "Coca Cola Zero Bowling" тэмцээний шилдэг найман багтай халз тоглолтод оролцох эрх авчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хотынхон боулингийн аваргаа шалгаруулав  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй