Шууд Chart

Өсвөрийн 10 бөх медаль хүртжээ

2016-11-03 11:49:43

“Женко” чөлөөт бөхийн клуб, Япон улсын олимпийн 3, дэлхийн 13 удаагийн аварга С.Ёшидагийн нэрэмжит “ICHISHI” клубын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд чөлөөт бөхийн “Женко” клубын захирал С.Мөнхсүх, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч С.Мөнхдуулдах нар удирдсан “Женко” клуб, Баянхонгор аймгийн 16 өсвөрийн бөх Цү хотод япон, францийн үе тэнгийхэнтэйгээ 14 өдрийн хамтарсан бэлтгэл хийхээр очоод байгаа билээ.

Манай өсвөрийн бөхчүүд домогт бөх С.Ёшидагийн нэрэмжит өсвөр үеийн олон улсын уламжлалт IҮ дэх тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож 10 медаль авсан байна. Тодруулбал, хөвгүүдийн 58 кг-ын жинд Э.Бямбадорж, охидын 45 кг-ын жинд Д.Отгонжаргал, охидын 49 кг-ын жинд Б.Баярмаа нар алт, охидын +40 кг-ын жинд Э.Одзаяа, охидын 49 кг-ын жинд Т.Цээням, М.Мөнхгэрэл, охидын 52 кг-ын жинд Ө.Пүрэвсүрэн, М.Пүрэвтунгалаг, охидын 56 кг-ын жинд Б.Хонгорзул, охидын +70 кг-ын жинд М.Мөнх-Амар нар хүрэл медаль хүртжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өсвөрийн 10 бөх медаль хүртжээ  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй