
ОХУ-ын Хабаровскийн хязгаарын төв Хабаровск хотод болсон нэрт дасгалжуулагч В.Д.Васильевийн нэрэмжит Бүх оросын чөлөөт бөхийн "Ерофей Хабаров" уламжлалт тэмцээнд “Арслан” клубын 4, “Хилчин” спорт хоорооны 1 нийт 5 бөх оролцсон билээ.
Тэмцээнд оролцсон тамирчдаас эрэгтэй 57 кг-ын жинд Занданбудын Занабазар, эмэгтэй 55 кг-ын жинд Бүүвээйбаатарын Хатантуул, 75 кг-ын жинд Бямбадоржийн Цэцэгбаяр нар алт, эрэгтэй 61 кг-ын жинд Сармандахын Билгүүн, 74 кг-ын жинд “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн бөх Доржцэгмэдийн Алтангэрэл мөнгөн медаль хүртжээ.
Д.Алтангэрэл 4 ялж алтан медалийн төлөө барилдаанд Тувагийн бөхөд 4:5 онооны харьцаагаар дийлджээ. Армян, Казахстан, Монгол, Тажик, Узбек, ОХУ-ын Алс Дорнод, Сибирь, Умард Осет улсын 200 орчим бөх зодоглосон тус тэмцээнд МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр дасгалжуулагч-шүүгчээр оролцсон байна. Медаль авсан оросын бөхчүүдэд спортын мастер цол олгосон байна.
Манай 3 бөх алтан медаль хүртжээ | ||
Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.