Шууд Chart

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдлээ

2016-11-09 14:24:27

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Тэрбээр, "МАН амлалтаасаа буцаж, төрийн бүхий л шатанд эрх мэдлээ тогтоохын төлөө явж байна. Монголчуудын 26 жилийн турш тэмцэж босгосон ардчилал нуран унаж байна. Би ард түмнийхээ эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална. Би Монгол Улсын Ерөнхий сайд хийж байсан хүний хувьд эх орны нөхцөл байдлыг хараад зүгээр сууж чадахгүйд хүрсэн. Энэ бол миний хувьд улстөрчийн шийдвэр юм” гэлээ.


Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдлээ  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
njuty [103.57.94.xxx] 2016-11-09 17:15
Зөвдөө хөө,бөх тэх дуучин бүжигчин,авилгачин луйварчны нэр дэвшиж байхаар олон сонгуульд намаа ялуулсан,хүнтэй харьцах ажиллах авьяас чадвар мэдлэг мэрэгжилтэй энэ хүн нэр дэвшихэд болохгүй юмгүй,ерөөсөө энэ хүнийг ЕС-аас огцоруулах тэнэглэлээр АН-ын алдаа эхлэж адаг сүүлдээ амаараа шороо үнхэж,нэр нүүрээ бараж сонгуульд үсгүй хусуулаа биздээ.

Бидэнтэй нэгдээрэй