
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас гадна зар сурталчилгааны журмыг шинэчлэн боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зорчиж буй иргэд, үйлчлүүлэгчдэд хандан зар сурталчилгаа, мэдээлэл хүргэх зорилгоор нийтийн болон хувийн эзэмшил, өмчлөлийн барилга байгууламж, газар дээр зар сурталчилгаа нийтлэх, мэдээлэл түгээх үед Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго орших аж. Энэхүү журам нь Улаанбаатар хотын барилга байгууламжийн архитектур, дизайнтай уялдуулан, хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.
Доорх хавсралтаас Нийслэлийн гадна зар сурталчилгааны журамтай танилцана уу.
Доорх хавсралтаас Нийслэлийн гадна зар сурталчилгааны журамтай танилцана уу.
Нийслэлийн гадна зар сурталчилгааны журмыг шинэчлэн боловсрууллаа | ||
Үзсэн: 1668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.