Шууд Chart

Энэ онд 1700 орчим тонн бодис, 3000 орчим тонн давс нөөцлөөд байна

2017-11-08 16:03:34

Нийслэлийн Хот тохижилтын газар болон 9 дүүргийн ТҮК-ууд нийт 10.6 сая м.кв нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний цаснаар нийслэл, дүүргүүдийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн, цас цэвэрлэгээний 30 гаруй машин механизм уртасгасан цагаар ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс шуурхай үүрэг өгсний дагуу 2017 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр ЗАА-ны хэлтсүүд ЭТӨЧ-ний явган хүний зам цас мөсний цэвэрлэгээний ажилд хяналт тавьж, зам дагуух байгууллага, аж ахуйн нэгжүүдийг цэвэрлэгээний ажилд гарган, дүүргүүдээс нэгдсэн зохион байгуулалттайгаар дайчлан ажиллуулж байгаа иргэдийн бүлгийн цэвэрлэгээг газар дээр хяналт тавьж хийлгээд байна. 

Энэ онд 1700 орчим тонн бодис, 3000 орчим тонн давс нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны давс бодисын зарцуулалттай харьцуулахад бодис 50 хувиар, давс 2 дахин нэмэгдүүлж нөөцлөөд байгаа гэсэн үг юм. 2017 оны арваннэгдүгээр сарын 6-7-нд орсон цаснаар 225.4 тонн бодис, 115.6 тонн давс зарцуулаад байна.


Энэ онд 1700 орчим тонн бодис, 3000 орчим тонн давс нөөцлөөд байна  
Үзсэн: 1570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй