Шууд Chart

Тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудад шөнийн шалгалт хийлээ

2018-05-01 10:21:11

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 26-ны өдрийн 00.00-04.00 цаг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газруудад шөнийн шалгалт хийв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017-2018 оны Тусгай зөвшөөрөл  сунгах, шинээр олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай тушаалын хэрэгжилтийг шалгах, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа талаар ирүүлсэн гомдол, цаг үеийн шаардлагаар шөнийн болон гэнэтийн шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, оршин суугчдаас удаа дараа ирсэн гомдлын дагуу 2018.04.26-ны өдрийн шөнийн шалгалтанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй 11 баар-караоке, 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй 8 нийт 19 баарны үйл ажиллагаанд зохих журмын дагуу хяналт хийсэн.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,  Хэв журмын хэлтэс хамтран 2018 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 00:00-03:00 цагийн хооронд хяналт шалгалтаар ажиллалаа. Шалгалтаар 3 дугаар хорооны 11, 7 дугаар хорооны 8 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад 01:30 цагт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сондуулт эг ХХК-ий Моника баар 21 насанд хүрээгүй хүнд үйлчилсэн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Гүжир тэнгэр” ХХК-ний үйл ажиллагаа нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрсэн тул торгуулийн арга хэмжээ авч ажилласан юм. 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “АЭБ”ХХК-ний бааранд их засвар хийж байсан тул сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Чимээ их гаргаж байсан “АЭБ” ХХК-ний караокег хаалгаж, үйл ажиллагааг түр зогсоосон. Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээлийн гудамжинд байрлах түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэж, зам засварын ажил хийгдэж байгаатай холбоотой гудамж талбайд хөл хөдөлгөөн багатай байлаа.


Тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудад шөнийн шалгалт хийлээ  
Үзсэн: 2614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.26.xxx] 2018-06-27 14:58
БЗД-ийн 7-р хороооны Баянцээлийн гудамжны дагуу байрладаг баахан хогийн баарнуудыг хаагаад өгөөч ээ. Өглөө хүртэл согтуучууд орилж хашгираад амар тайван байлгадаггүй ш дэ. Ёстой тамтай газар ш дэ.

Бидэнтэй нэгдээрэй