Шууд Chart

Нийслэлийн хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан шагнал гардуулах ёслол боллоо

2018-10-26 12:57:24

Монгол Улсын Нийслэлийн Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутгаас мал нүүлгэн шилжүүлэх ажил, Иргэдийн оролцоотой Амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд Манай хороо-Миний гудамж аян,  Худалдаа үйлчилгээний салбарт идэвхи зүтгэл, хүчин чармайлт гарган ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Монгол Улсын Засгийн газрын нэрэмжит шагналууд болох хүндэт тэмдэг, жуух бичгээр 9 албан хаагч, Нийслэлийн иргэдийн хурлын хүндэт тэмдэг, өргөмжлөлөөр 2 албан хаагч, Нийслэлийн засаг даргын хүндэт тэмдэг, тэргүүний ажилтан, жуух бичгээр 24 албан хаагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөлөөр 12 албан хаагч, салбарын шагналаар 7 албан хаагч тус тус шагнууллаа.


Нийслэлийн хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан шагнал гардуулах ёслол боллоо  
Үзсэн: 1551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй