
Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба Улаанбаатах хотын ерөнхий менежерийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг, даалгавар
2018 оны 10 дугаар сарын 25 Улаанбаатар хот
Д/д | Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар | Хариуцах байгууллага |
Шалгуур үзүүлэлт
|
|
ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР: | ||||
1. | Хөрсний ус, булаг шандны усыг бууруулахад онцгой анхаарах. Үүнд: Баянзүрх дүүрэг Дандарбаатарын гудамж, Дарь-Эхийн авто зам, Сүхбаатар дүүрэг 7 буудал орчим.
/Авто замд засвар хийх боломжгүй, өвөлдөө хөлдөж гулгаа үүсэх эрсдэлтэй, Төв цэвэрлэх байгууламжид хоногт 60.0-70.0м.куб хөрсний ус ирж байгаагаас ачаалал хэт ихсэж байна/. |
Геодези, усны барилга байгууламжийн газар,
Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар |
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг. | |
2. | Замын нөхөөс, хөрсний усанд эвдэгдсэн авто замын эвдрэл гэмтэл, хайс хашлагын засвар, үйлчилгээ, нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай дуусгах.
Үүнд: Нийслэлийн Засаг захиргааны IV байрны гадна авто зогсоол, УБДС ТӨХК-иас хийгдсэн 4А магистралийн засварын ажлын нөхөн сэргээлт. |
НАЗХГ,
УБЗЗАГ |
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг. | |
3. | Энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө Юнитель ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрэлтүүлгийн удирдлагын “Тулга” систем доголдсонтой холбогдуулан “Тулга” системийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад онцгой анхаарч ажиллах. | ИБХ, УБШУЗТ
Информатика ХХК, Гэрэлтүүлгийн хяналтын ТББ |
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг. | |
4. | Сууц өмчлөгчдийн холбоод, хувийн орон сууцны конторуудад 24 цагаар лифтчин, цахилгаанчин, мэргэжлийн ажилчдыг ээлжээр ажиллуулахад анхаарч, шөнийн цагаар иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийг шуурхай шийдвэрлэж ажиллах. | СӨХ-ны Дээд зөвлөл,
Хувийн орон сууцны конторууд |
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг. | |
5. | Цахилгаан халаагуур ашиглаж буй гэр хорооллын хэрэглэгчдийг найдвартай цахилгаан, эрчим хүчээр хангаж ажиллахад онцгой анхаарах. | Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК | Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг. | |
6. | Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн инженерийн байгууллагууд шугам сүлжээний засвар үйлчилгээний худаг, камерын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, эвдэрсэн, үрэгдсэн тохиолдолд шуурхай засварлаж, хэвийн ажиллагааг хангах. Мөн стандартын болон стандартын бус тагтай, таггүй худгийн нэгдсэн судалгааг гаргаж ИБХ-т ирүүлэх. | УБДС ТӨХК, МХСТӨК, ОСНААУГ, УСУГ,
ХИХУГ, ГУББГ, ОСНААМХ ТББ, ХОСНААХТөв ТББ |
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг. | |
7. | Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 2018 оны 10-р сарын 04-ний өдрийн 25-р хурлын тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон галын аюулгүй байдлыг хангах үүднээс 6,10 кВ-ын цахилгаан хуваарилах байгууламж, дэд станцын хамгаалалтын зурваст үүссэн /Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх/ 32 хогийн цэгийг цэвэрлэх. Дахин хур хог үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах. | Дүүргүүдийн
ЗДТГ-т |
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг. | |
8. | 2018-2019 оны халаалтын улирлын оргил ачааллын үеийн 1, 2 дугаар хэлхээний горимын тооцоог дуусгаж, Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулах. | УБДС ТӨХК, ОСНААУГ ОНӨААТҮГ, ОСНААМХ ТББ, ХОСНААХТөв ТББ | Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг. | |
ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР: | ||||
9. | Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Ажил эрчимжүүлэх тухай” А/276 тоот тушаал гарсантай холбогдуулан ЗАА-тай гэрээ байгуулан нохой устгалын ажил гүйцэтгэж байгаа байгууллагууд гэрээнд тусгагдсан ажлыг эрчимжүүлэх. Дүүргийн болон хорооны Цагдаагийн хэлтсүүдтэй хамтран иргэдэд тэжээвэр нохойгоо уяатай байлгахыг сануулах арга хэмжээг авах. | Дүүргүүд, хороод, ХТГ ОНӨААТҮГ, Базалт нэгдэл ХХК, Мөнхбуян оргил ХХК-тай | Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ. | |
10. | Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан цас орсон даруйд яаралтай цэвэрлэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах. | ХТГ, Дүүргүүд,
ТЦҮ ХХК-ууд, |
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг. | |
11 | Авто тээврийн хэрэгслийн албан татварын орлого нэмэгдүүлэх тал дээр шаардлагатай арга хэмээг авч ажиллах. | БЗД, СХД | Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг. | |
12 | Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагууд газарзүйн мэдээллийн ArvGis программ хангамжид суурилсан “Дуудлага мэдээллийн төв”-ийн үйл ажиллаганы мэдээлйг ШУЗТөв ОНААТҮГ-тай холбож цаг алдалгүй шуурхйа дамжуулж байх. | ИБХ, ОСНААМХ ТББ, ШУЗТөв, ОСНААУГ, | Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг. |
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хурал боллоо | ||
Үзсэн: 1740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.