Шууд Chart

“Зоорь” аймшгийн 3D кино нээлтээ хийнэ

2014-01-20 13:37:43

Адал явдалт кино сонирхогч үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа “Зоорь” аймшгийн 3D кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Аймшгийн 3D кино гэдэг утгаараа анхдагч болж байгаа уг кино зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” гэдэг номонд орсон “Зоорь” хэмээх зохиолоор бүтээгдсэн ажээ. Анх тус зохиолоор кино хийх саналыг туслах найруулагч Н.Бямбацогт, жүжигчин Ө.Мөнгөнтулга нар олж уран бүтээлчдийн багийг бүрдүүлснээр зураг авалт өнгөрсөн оны 9 дүгээр сард эхэлжээ. Киноны гол дүрүүдэд жүжигчин  Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр болон Э.Уянга нар тоглосон бөгөөд киноны дууг нь Rokit bay дуулж олны хүртээл болгосон. “Зоорь” кино энэ сарын 22-нд бүх кинотеатруудаар нээлтээ хийнэ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

“Зоорь” аймшгийн 3D кино нээлтээ хийнэ  
Үзсэн: 3877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй