Шууд Chart

Гүнт, Найрамдлын зуслан чиглэлд зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлнэ

2020-07-20 16:09:38

МЭДЭГДЭЛ: Гүнт, Найрамдлын зуслан чиглэлд зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлнэ

Монгол Улсын Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-н хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 86 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх болсоныг мэдэгдэж байна.

Иймд дор дурьдсан байршилд талийгаач нь байгаа иргэн 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг авч, хамтран ажиллахыг хүсье.

ЛАВЛАХ УТАС: 88038006

– Чингэлтэй дүүрэг, 19-р хороо-Зуслангийн зам (Гүнт)

– Сонгинохайрхан дүүрэг, 2-р хороо (Наран-Найрамдал)

– Сонгинохайрхан дүүрэг, 21-р хорооны нутаг дэвсгэр Их булаг (Шүлэг уулын эрэг)

Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандарыг Самбалхүндэв (70 давхар)-н оршуулгын газарт байрлах нийтийн суварганд залах болно.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ>>>


Гүнт, Найрамдлын зуслан чиглэлд зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлнэ  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй