
ОХУ-аар дамжин Монголд ирэх боломжгүйг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа. ОХУ-ын эрх баригчид “COVID-19” цар тахлын халдвартай холбогдуулан зөвхөн Их Британи, БНТУ болон Танзани улсын иргэдийг хил нэвтрүүлэхийг зөвшөөрч, бусад орны иргэдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс манай улс зохион байгуулалттайгаар ОХУ-аас 1700 орчим иргэнээ авчээ. Тэгвэл сүүлийн үед цахимаар ОХУ-аар дамжин Монголд ирэх боломжтой гэх баталгаагүй мэдээлэл тархаж байгааг Гадаад харилцааны яамнаас анхааруулж, эх сурвалжгүй мэдээлэлд авахгүй байхыг санууллаа.
“ОХУ-аар дамжин Монголд нэвтрэх боломжгүй” гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.
Иргэдийг худалд мэдээлэлд автахгүй, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахыг албаныхан сануулж байна.
ГХЯ: ОХУ-аар дамжин Монголд ирэх боломжгүй | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.