
Үндэсний статистикийн газрын мэдээлснээр энэ жил манай улсад цэцэрлэгийн насны 310 мянга орчим хүүхэд байна. Үүнээс 77 мянга гаруй нь 2 нас хүрч, энэ жил шинээр цэцэрлэгт орох байсан. Гэвч цар тахал гарсантай холбоотой энэ хичээлийн жилд 2 настнуудыг цэцэрлэгт авахгүй гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Түүнчлэн боловсролын байгууллагын бүх шатанд анги дүүргэлт 20 хүүхдээс ихгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор 3-4 насны хүүхдийн 60 орчим хувийг л цэцэрлэгт хамруулж чадах тооцоо байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар хэлж байна.
Гэхдээ энэ жил сургуульд ортлоо цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан ялгаатай байдлыг арилгаж 5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна. Мөн цар тахлын үед эцэх, эх нь орлогогүй зарим өрхийн хүүхэд өдөрт хоол ундгүй, асаргаа дутмаг байх асуудал гарсан. Тиймээс зорилтот бүлгийн буюу амьдралын нөхцөл тааруу өрхийн хүүхдүүдийг эхний ээлжинд цэцэрлэгт хамруулах бодлого баримтална гэдгийг тэрбээр онцоллоо. Харин цахим бүртгэлд түүврийн аргаар сонгогдож чадаагүй хүүхдүүд гэртээ сууж цахим хичээл үзнэ. Энэ шийдвэрт эцэг, эхчүүд ямар бодолтой байгааг одоо сонсъё.
Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 3-5 настай хүүхдүүдийг хамруулна. Цэцэрлэгийн цахим бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлэн энэ сарын 25-ныг дуустал tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулна.
Цэцэрлэгийн насны хүүхдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна | ||
Үзсэн: 2084 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.