
Замын цагдаа болох хүсэлтэй залуус олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байна. Тээврийн цагдаагийн албанд олон нийтийн цагдаа буюу сайн дурын цагдаагийн 32 хүний орон тоо байдаг. Коллеж болон ерөнхий боловсролын сургууль төгссөн, эсвэл дээд боловсролтой хэн ч шалгалт өгч, орох боломжтой.
Сайн ажиллаж, албаны шаардлагад нийцвэл замын цагдаа болох бүрэн эрхтэй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн дүүрэг бүрт Тээврийн цагдаагийн албаны олон нийтийн цагдаа нар ажиллаж байна. Тэд ямар үүрэг гүйцэтгэж байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэмээс тодрууллаа.
Замын цагдаа болох хүсэлтэй залуус олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байна | ||
Үзсэн: 1219 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.