Шууд Chart

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагджээ

2020-08-06 13:09:59

Өнөөдрийн байдлаар “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагдаад байна. Нийт 725 мянган хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх зорилготой үндэсний энэ хөтөлбөр хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа юм. Одоогоор 2-12 насны 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагджээ. Энэ жилээс гэрээ бүхий шүдний эмнэлгүүдэд сувгийн эмчилгээ хийнэ гэсэн шаардлага тавьж ажиллаж байгаа гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн н.Энхбилэг хэллээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий  газартай гэрээ байгуулсан хувийн хэвшлийн 167 эмнэлэг эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа гэлээ. Өнгөрсөн жил  “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт нийт 93 мянган хүүхэд хамрагдаж 6.2 тэрбум төгрөг заруулжээ. Харин энэ жил 10 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Мөн алслагдсан сумдад үйл ажиллагаа явуулж байгаа 18 эмнэлэг нэмэгдэж эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. 


“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагджээ   
Үзсэн: 1358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй