
Ховд аймагт барих цементийн үйлдвэрийн барилгын ажилд гадны мэргэжилтнүүдээс дэмжлэг авна. Тус аймагт цементийн үнэ хотоос бараг 2 дахин өндөр. Тээврийн зардал гэдэг алслагдсан аймгуудад ингэж нөлөөлдөг. Тиймээс сургууль, цэцэрлэг, орон сууц гээд бүх барилга өндөр өртгөөр босдог байна.
“Шинэ Ховд” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Ховд эко цемент” үйлдвэрийг барьж байна. Ингэснээр зөвхөн Ховд төдийгүй баруун аймгуудыг хямд цементээр хангах боломжтой болох юм. Одоогоор үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд дотоодын ажилчид гар бие оролцож байна. Харин үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрах ажилд Улсын онцгой комиссын шийдвэрээр БНХАУ-ын 280 мэргэжилтэн ирж туслах юм. Гадны ажилчид хараахан орж ирээгүй. Бэлтгэл ажлыг хангаж байгааг Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан утсаар мэдээллээ.
“Ховд эко цемент” үйлдвэр Ховд аймгийн төвөөс арваад км-ын зайд босч байна. Үйлдвэрээс 2 км-ын цаана шохойт уул бий. Эндээс түүхий эдээ авахаар төлөвлөжээ. Ховд аймагт цементийн үйлдвэр баригдсанаар барилгын үнэ 30-40 хувиар буурна. Мөн 250 хүний тогтвортой ажлын байр бий болох юм.
Ховдод барих цементийн үйлдвэрийн барилгын ажилд гадны мэргэжилтнүүдээс дэмжлэг авна | ||
Үзсэн: 674 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.