Шууд Chart

Малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байна

2020-08-10 11:32:07

Монгол Улс жилд 10-12 сая толгой малыг дотоодынхоо хэрэгцээнд ашигладаг. Өнгөрсөн онд 70.9 сая толгой мал тоолуулсны 32 сая гаруй нь буюу 46 орчим хувь нь хонь байгаа юм. Харин сүүлийн жилүүдэд хонины нэхий үнэгүйдэж байна. Тухайлбал “Эмээлт” захад өдөрт 400 орчим нэхий хог дээр хаягддаг гэж “Мон торгон дэл” адууны дэл сүүлний үйлдвэрийн Үйлдвэрийн дарга н.Ганхуяг хэллээ.

Бусад малын арьс, шир, ноос ноолуур сүүлийн гурван жилтэй харьцуулахад бараг үнэгүй болсон. Түүгээр ч зогсохгүй мал нядалгааны газруудаас дайвар бүтээгдэхүүн ч их хаягддаг гэдгийг үйлдвэр эрхлэгчид хэлж байна. Харин эдгээрийг хөдөө аж ахуйн салбарт дахин ашиглаж болохыг “Протейн” үйлдвэрийн ахлах инженер н.Оджавхлан хэллээ.

Дотоодынхоо үйлдвэрүүдийг төр засгаас дэмжвэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой. Ингэвэл малчдын орлого нэмэгдэхээс гадна, ажлын байрууд нэмэгдэж үүнийг дагаад хөдөө аж ахуйн салбараас улсын эдийн засагт оруулах хувь нэмэр дээшилнэ гэж үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна.


Малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байна  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй