Шууд Chart

Булган аймагт үр тарианы болц сайн байна

2020-08-10 12:30:47

Булган аймагт өнөөдрийн байдлаар үр тарианы соёололт жигд сайн байна гэсэн мэдээллийг тус Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас өглөө. Энэ жил улаанбуудай, арвай, овьёос, гурвалжин будаа, хөх тариа болон төмс, хүнсний ногоо гээд нийт 45.3 мянган га талбайд тариалалт хийжээ. Үр тарианы болц сайн байна. Намрын ургац хураалтын ажилд 200 гаруй оюутан ажиллуулна гэж Булган аймгийн ерөнхий агрономич н.Энхбаяр утсаар мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн хэмжээнд бүх төрлийн шинэ ургацын ногоо худалдаанд гараад байна. Одоогоор 5 тонн хүнсний ногоо худалдан борлуулсан гэсэн мэдээллийг өглөө.


Булган аймагт үр тарианы болц сайн байна   
Үзсэн: 1677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй