Шууд Chart

Довчин бээс буюу Б.Мижиддорж

2020-10-16 09:33:56

Жүжигчин Б.Мижиддорж гуайг залуучууд нэрээр нь мэдэхгүй байх аа. "Тунгалаг Тамир" киноны Довчинд тоглосон гэвэл Монголын үзэгчид андахгүй ээ.
1915 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт төрсөн тэрбээр хар нялхаараа ааваасаа өнчирөн хойт эцгээрээ овоглосон бөгөөд 1936 онд цэргийн алба хааж байхдаа урлагт орж иржээ. Театрт жүжигчин, туслах найруулагчаар олон жүжигт ажиллан 1956 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин цолыг хүртсэн билээ.
Мижиддорж гуайн кино урлагт бүтээсэн анхны дүр нь "Анхдугаар хичээл" киноны байлдагчийн дүр байлаа.
"Цогт тайж" киноны Амбагай цэцэний дүрд Б.Мижиддорж гуай тоглосон шүү дээ.
"Улаанбаатарт байгаа миний аавд" киноны Самданд эхнэрийнх нь талаар "-Та нар тусгүй байна шүү... Худлаа гэвэл эд нөхдөөсөө л асуулдаа..." гэдэг халамцуу эрийг санаж байна уу?
1940 он "Анхдугаар хичээл" байлдагч
1945 он "Цогт тайж" Амбагай цэцэн
1961 он "Улаанбаатарт байгаа миний аавд" жолооч Дорлиг
1967 он "Төгсгөл" хятад тэрэгчин
1969 он "Агуйн нууц" Ламзав
1970 он "Дайны тухай өгүүллэгүүд. Балга ус" япон цэрэг
1971 он "Тунгалаг Тамир" Довчин бээс
1973 он "Моторын дуу" уяач Гарьд
1974 он "Нэг ангийн хоёр" багш Дамба
1976 он "Хүний төлөө" Лосол
1978 он "Их замын эхэнд" Цоохор
1979 он "Тууврын замд" бригадын дарга эдгээр дүрүүдийг нь бид дэлгэцнээс үздэг билээ.
"-Цоохор Мижиддорж гуай тамхийг сайхан нямбай ороодог. Цаасаа дөрвөлжин урж аваад л чанга гэгч нь орооно. Тэгээд юм ярьж байхад тамхи нь хэлнийх нь үзүүрт наалдаад нэг хархад уруулынх нь баруун зүүн талд гараад, утаагаа нарийхан чамин гаргадагсан" гэж МУАЖ П.Цэрэндагва ах ярьдаг юм.
Тамхийг хүртэл нямбай, донжтой татдаг урьдны улс аа гэж. Түүхэн кино хийхэд тамхи ороох хүртэл онцлог жаягтай байх нь байна шүү залуучууд аа.
Б.Мижиддорж гуайн кинонд бүтээсэн дүрүүд нь үзэгчид бидний сэтгэл зүрхэнд тод үлдсээн.

Д.Золбаяр




























Довчин бээс буюу Б.Мижиддорж  
Үзсэн: 3996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй