Шууд Chart

Баруун бүсийн усны нөөцийг хамгаална

2023-05-31 11:52:49

Усны газраас усны нөөц бохирдож, хомстохоос хамгаалах зорилгоор Монгол орны баруун бүсэд байдаг томоохон нууруудыг хамгаалах ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.

Тодруулбал, Хар ус нуур орчмын эко системд хамаарах Хар ус нуур, Дөргөн нуур, Чоно харайхын гол, Буянт гол, Ховд голыг хамгаалах юм байна.

Энэ хүрээнд Дөргөн нуур, Хар ус нуур болон Чоно харайхын голын асуудлыг шийдэхээр судалгаа хийж байгаа юм.

Түүнчлэн Дөргөн сумын хүн амын усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Дөргөн нуурын усыг цэвэршүүлэх хувилбарууд боловсруулж байна.

Хар ус нуурын эко системийг цогцоор нь хамгаалснаар баруун бүсийн усны нөөцийг бохирдох, хомстохоос сэргийлж чадна гэж Усны газрын хэлтсийн дарга н.Сайханжаргал хэллээ. 


Баруун бүсийн усны нөөцийг хамгаална   
Үзсэн: 223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй