Шууд Chart

Өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас улсад 5 их наяд 24 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2023-06-02 14:10:04

Улсын төсвийн 10-30 орчим хувьтай тэнцэх мөнгө, хөрөнгө авлигын замаар нэг жилд урсдаг. Энэ их хөрөнгийг завшиж, өөрийн болгохын тулд тухайн этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгосныхоо төлөөсөнд их хэмжээний авлига авдаг.

Авлига нь ард түмэнд зориулах төрийн хөрөнгийг “хувь хүний халаас”-нд оруулаад зогсохгүй улсаараа ядууралтай нүүр тулах сөрөг үзэгдлийг авчирдаг. Тодруулбал, өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас улсад 5 их наяд 24 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат ярилаа.

Засгийн газар, Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн гэмт хэргийг олон нийтэд зарлаж, Эрүүгийн хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулж, авлигын эсрэг Ажлын хэсэг байгуулан хэдэн хэдэн хуулийн төсөл боловсруулж ажиллаж байна.

Эхэлсэн ажлын үр дүнг үзэхийн тулд тууштай байх, урт хугацаанд хэрэгжүүлэхийг олон улсын байгууллага манай улсад зөвлөсөн байна. 


Өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас улсад 5 их наяд 24 тэрбум төгрөгийн хохирол учирчээ   
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй