Цонхны үйлдвэрийн хөгжлийн төв нээлтээ хийлээ.
Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо тус төвийг үүсгэн байгуулжээ.
Энэ төв нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм дүрэм, холбогдох стандартын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж ажиллах юм. Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, зөвлөх инженер Л.Гантөмөрийн ярианд анхаарлаа хандуулъя.
Цонхны үйлдвэрийн хөгжлийн төв цонх үйлдвэрлэхэд ямар технологи баримтлах, материалын сонголт ямар байх гэх зэрэг сургалт, зөвлөгөө өгөх ажлыг эхлээд байна.
Цонхны үйлдвэрийн хөгжлийн төв нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: