Шууд Chart

Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барих хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-аас авахаар болсон

2023-06-05 14:58:06

Төв аймгийн нутагт байрлах 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын цахилгаан станцыг барих хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-аас авахаар болсон. Таван толгойн цахилгаан станцын 30 хувийг засгийн газар гаргана. Үлдсэнийг нь тендер зарлаж хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулагчтай хамтарч барина.

Харин 3-р дулааны цахилгаан станцын өргөтгөлийг ОХУ-ын засгийн газрын экспортын зээлээр санхүүжүүлнэ. Энэ 4 станц баригдвал манай улс эрчим хүчний дутагдлаас 2026 он гэхэд гарна гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ярилаа.

 


Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барих хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-аас авахаар болсон  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй