Шууд Chart

Тархи судлалын хүрээлэн нойргүйдлийн шалтгаан, эмчлэх аргыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна

2023-06-06 14:04:44

Мал аж ахуйн бүтээгдэхүүний экспорт тавхан хувь. Үүнийг нэмэх боломж байна.

Эрдэмтэн, судлаачдын 5-20 жилийн хөдөлмөр шингэсэн инновацын олон бүтээгдэхүүн тус хүрээлэнд байдаг. Гэвч "Био комбинат" ТӨҮГ-ын технологи маш их хоцрогдсоноос эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна.

Жилд 1.4 тэрбум төгрөгөөр оношлуур худалдаж авдаг. Манай эрдэмтдийн бүтээсэн 10 гаруй төрлийн оношлуур байгаа ч өнөө л тендерийн асуудал маргаан дагуулдаг. Судлаачдын хийсэн нөр их хөдөлмөр цаасан дээр үлддэг олон жишээг шинжлэх ухааны салбарынхан онцоллоо.

Тухайлбал, Тархи судлалын хүрээлэн нойргүйдлийн шалтгаан, эмчлэх аргыг нэвтрүүлсэн ч цааш гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ, шаардлага байгааг дуулгалаа.

Шинжлэх ухааны академийн Тархи судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач н.Оюунчулуун ингэж ярилаа.

Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглах шаардлагатай. Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сектор газар тариалангийн үр сортыг 100 хувь өөрсдөө хийж байна. Үүнийг цааш амжилттай үргэлжлүүлэхэд тоног төхөөрөмжөөс гадна салбарын залгамж халааг авч явдаг хүний нөөцөө шуурхайлан бэлдэх шаардлага шинжлэх ухааны салбарт тулгамдсан гэж эрдэмтэд онцолсон байна. 


Тархи судлалын хүрээлэн нойргүйдлийн шалтгаан, эмчлэх аргыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна   
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй