"Гүүд ассэстс" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хотын иргэдийн аюулгүй, эрүүл цэвэр орчинд зорчих эрхийг хангах үүднээс орчин үеийн шийдэл бүхий зорчих ая тухтай орчныг бүрдүүлсэн явган хүний нүхэн гарц бүхий байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулна.
Өнөөдөр энэ асуудлаар Улаанбаатар Хотын Ерөнхий менежер М.Баяраа "Гүүд ассэстс" ХХК-ийн төлөөлтэй уулзаж, бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн байршлыг сонгохдоо хамгийн олон зорчигч нэвтэрдэг, өндөр ачаалал бүхий авто замын уулзварыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаа тооцооллыг үндэслэн гаргах юм.
Нүхэн гарцын байгууламжийг зорчигч автобус хүлээх зуураа ая тухтай орчинд үйлчилгээ авах бүхий л боломжийг хангасан байхаар төлөвлөж хийхийг чухалчилна гэлээ.
Нийслэлд ая тухтай орчин бүрдүүлсэн явган хүний нүхэн гарц байгуулна | ||
Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: