Шууд Chart

Түрүү бөхөд 10.000 доллар, үзүүр бөхөд 5.000 доллар гардуулна

2023-07-10 08:48:08

Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 10.000 доллар, үзүүрлэсэн  бөхөд 5.000 доллар тус бүр гардуулан өгөх болсноо “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ны захирал С.Мөнхбат МҮБХ-нд өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Уг шагналыг долоодугаар сарын 13-ны 11.30 цагт гардуулах юм.

Жич: “Бридж” групп уламжлал ёсоор долоогийн даваанд тунан барилдаж, шинээр улсын заан цол хүртсэн бөхөд “ЗААН ЖИМНИ” авто машиныг шагнал болгон гардуулна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Түрүү бөхөд 10.000 доллар, үзүүр бөхөд 5.000 доллар гардуулна  
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Б.Силам [127.0.0.xxx] 2023-07-10 11:14
Бөхөө дээдлэн хүндэтгэсэн сайхан өндөр шагнал байна БАЯР ХҮРГЭЕ САЙХАН НААДААРАЙ!!!

Бидэнтэй нэгдээрэй