ЭНЭҮТ-II-ийн Хүүхдийн эмнэлэг нь 2023 оны 06 сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 08 дугаар тогтоолын дагуу дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсонд хүлцэл өчье.
Үүнд:
- Амьсгалын замын эмгэгүүд
- Хоол боловсруулах эрхтний эмгэгүүд
- Бөөр шээсний замын эмгэгүүд
Жич: Дээрх өвчнөөр аймаг, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой.
Дараах тусламж үйлчилгээг үзүүлнэ:
- Яаралтай тусламж /24 цагаар/
- Амбулаторийн тусламж үйлчилгээ /Аймаг, дүүргийн эмнэлгээс 13а маягттай ирэх/
- 0-28 хоногтой нярай
- Мэс заслын тусламж үйлчилгээ /Ерөнхий мэс засал, эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолойн мэс засал/
- Өдрийн эмчилгээ
- Хүүхдийн эрчимт эмчилгээ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёроос мэдээллээ.
| ЭНЭҮТ-II: Яаралтай тусламж болон амбулаторийн тусламж үйлчилгээнээс бусдаар хэвтүүлэн эмчлэхгүй | ||
| Үзсэн: 4911 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.