Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргаж, нийт 8 чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
Орон нутгийн нислэгээр 7 сарын 1-23-ны хооронд нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлээд байна.
Тодруулбал, МИАТ ТӨХК 10 чиглэлд 13.897, Аэро Монголиа ХХК 6 чиглэлд 9.567, Хүннү Эйр ХХК 6 чиглэлд 8142 зорчигч тус тус тээвэрлэжээ гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.
| Долоодугаар сарын 23-ны байдлаар орон нутгийн нислэгээр нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлэжээ | ||
| Үзсэн: 271 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.