Шууд Chart

Ховд аймгийн төвийн гол замуудад хийгдэж буй зам засварын ажилтай танилцлаа

2023-08-14 10:58:33

Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн төвийн гол замуудад хийгдэж буй зам засварын ажилтай танилцлаа. Ээлжит засварын ажилд Slurry seal технологи ашиглаж буйгаараа онцлог бөгөөд хурдан чанартай хийхийг ЗТХТ болон Ховд АЗЗА компаний удирдлагуудад даалгалаа.

Мөн Ховд аймгийн Чандмань сумын 56.9 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь үзэж  үүрэг чиглэл өглөө.

Нийт 41.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажил 35%-тай явагдаж буй бөгөөд энэ онд нийт ажлын 65% нь хийгдэнэ.

180 хүн, 62 техник талбай дээр ажиллаж байгаа талаар Хотгор зам ХХК-ийнхан танилцууллаа.

Давуулах далан, гүүрийн ажил давхар хийгдэх бөгөөд одоогоор 5.1 км замд хатуу хучилт хийгдээд байна.

Энэ зам ирэх оны 7 дугаар сарын 1 гэхэд чанартай хийгдэж бүрэн дууссан байх ёстой гэдэг үүрэг өглөө гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.


Ховд аймгийн төвийн гол замуудад хийгдэж буй зам засварын ажилтай танилцлаа  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй