Нийслэлийн онцгой байдлын газраас алба хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдралын хэв маяг, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Анагаах ухааны хүрээлэнтэй хамтран “Монгол эрэгтэйчүүдэд тархины харвалтаас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох нь” сургалтыг өнөөдөр “Соёлын танхим”-д зохион байгууллаа.

Сургалтын үеэр Тархины харвалтын ангилал, нөлөөлдөг хүчин зүйлс, тархины харвалтын шинжийг таних аргуудын талаар Б.Хандсүрэн, докторант, мэдрэлийн эмч, Артерийн даралт ихдэлт тархины харвалтын гол шалтгаан болох нь, Артерийн даралтаа зөв үзэж сурах аргыг Б.Содгэрэл, АУХ, Зүрх судасны секторын эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор, Илүүдэл жин ба тархины харвалт, Биеийн жингийн индексийг өөрсдөө тооцох арга, Тархины харвалт ба хорт зуршлын тухай Б.Оюунгэрэл, докторант, мэдрэлийн эмч, Стрессийн түвшинг тогтоох, Стресс тархины харвалтад хүргэдэг эсэх талаар Т.Саранцэцэг, АУ-ны магистр, мэдрэлийн эмч, Чихрийн шижин ба тархины харвалтын тухай М.Мандахнар, магистрант, мэдрэлийн эмч, Амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх, хоол тэжээлийн талаар Б.Чимэглхам, АУ-ны доктор, дэд профессор, мэдрэлийн эмч, Тархины харвалтаас урьдчилан сэргийлэхэд дасгал хөдөлгөөний ач холбогдол, өөрт тохиромжтой дасгал хөдөлгөөнийг сонгох аргын талаар АУ-ны магистр, мэдрэлийн эмч Д.Болормаа нар алба хаагчдад мэдлэг, мэдээлэл хүргэсэн юм.

Сургалтад Төв байр, Төрийн ордон, ТЭЦ-2,3,4, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хамрагдлаа.
Төгсгөлд нь эмч нар алба хаагчдын биеийн жин, өндөр, булчингийн уураг, биологийн нас зэргийг тодорхойлж, артерийн даралт хэмжиж, шинж тэмдэггүй артерийн даралт ихсэлтийг илрүүлэх үзлэг хийлээ.
| Алба хаагчдад тархины цус харвалтаас сэргийлэх, эрүүл, зөв амьдрал, зохистой хооллолтын талаар мэдлэг олголоо | ||
| Үзсэн: 965 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.