Шууд Chart

Галуу судлаачдын олон улсын 20 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулж байна

2023-08-17 10:32:24

Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын группээс 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Галуу судлаачдын олон улсын 20-р хурал Улаанбаатар хотноо эхэллээ.

Олон улсын галуу судлаачдын групп (GSG), Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Зүүн Ази-Австралазийн нүүдлийн замын түншлэл (EAAFP), Оклохомагийн их сургууль хамтран зохион байгуулж буй тус хуралд 14 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.

Тус хурлаар судлаачид дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан галуу болон усны шувуудын биологи, экологи тэр тусмаа тэдгээрийн халдварт өвчин, нүүдэл, зан төрх, тархалт, элбэгшил болон популяцийн хөдлөлзүйн талаар судалгаа, хамгааллын ажлуудыг хэлэлцэж, санал солилцох юм.

Түүнчлэн Төв Азийн болон Зүүн Ази-Австрали Азийн нүүдлийн зам дагуух галуу шувуудын төрөл зүйлүүдийн судалгаа, хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.


Галуу судлаачдын олон улсын 20 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулж байна  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй